Thursday, April 24, 2014

Танилцуулга



Анх 2000 онд 2 автобус 2 жолоочтой аялап жуулчлалын чиглэлээр байгуулагдсан. 

Манай хамт олон үйл ажиллагааны хүрээг тэлэн өргөжиж 20 гаруй автобустай, мэргэжлийн туршлага чадвартай олон жолооч нартай болон ажиллаж байна.

Бид олон их дээд дунд сургууль, олон албан газар компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр богино болон урт хугацаанд байгуулан ажиллаж, чанартай сайн гүйцэтгэж ирсэн ба ажлын амжилт жилээс жилд арвижиж, автобусны парк ашиглалт зохион байгуулалт сайтайгаар цагийн болон маршрутын графикт уялдуулан ажлаа зохион байгуулж ирснээр нийслэлчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэдний итгэл найдварыг тээн ирлээ. Энэ хугацаанд бид Хобби Гёте, Гурван тамир, Американ сургууль, Оюу элит гэх зэрэг олон дунд сургуулиудад 2-3 жилийн туршид үйлчилж байгаа ба өвөл зуны улиралд зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй түргэн шуурхай соёлч боловсон үйлчилж ирсэн болно.

Манай компани анх АСИА КОМБИ 815825 маркийн автобустайгаар ажлаа эхэлж байсан бол одоо супер АСИА Комби 835, Дэү Экспресс 45 хүний суудалтай автобус, Солонгос улсын хамгийн сүүлийн үеийн Хьюндай КАУНТИ, Японы МИЦУБИШИ, ТОЁОТО КОАСТЕР зэрэг эйр кондишинтэй халаах төхөөрөмжтэй 20-25 суудалтай цэвэрхэн, өнгө үзэмж, тав тух сайтай автобусаар аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулж, чанарын онц үнэлгээтэй осол зөрчил гаргалгүй, техникийн аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллаж байна.

Манай компани 2008-2009 оны хичээлийн жилд нийслэлийн 23-р сургуулийн эцэг эхчүүдийн санал хүсэлтэд үндэслэн, сургуулийн автобус хөтөлбөрийг хэрэгжүүлж туршилтын журмаар гурван чиглэл гарган үйлчилж байв.

Жишээ нь:

1-р маршрут: Баруун Хүрээ, Хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, 23-р сургууль
2-р маршрут: 21-р хороолол, ХМК, 1,10-р хороолол, 23-р сургууль
3-р маршрут: Хужирбулан, Амгалан, Эрдэнэтолгой, Офицеруудын ордон, 23-р сургууль

зэрэг болно.

Манай компаниар үйлчлүүлэх сонирхолтой албан байгууллага, иргэд нь өөрийн маршрутыг тодорхойлсны үндсэн дээр автобус явах чиглэлийг зохион байгуулан үйлчлүүлэх боломжтой.